Зараааааааааа-Бөөдий

Ууртай бяцхан зараа хамгийн тайван амьтан

Зарааг бид түнтгэр өвгөн түмэн жадтай хэмээгддэг энэ эгдүүтэй бяцхан амьтан хэлбэр төрх, ааш араншингаараа бидний хайрыг татдаг. Монголчууд эртнээсээ ууртай хүнийг зараатай зүйрлэж ирсэн ард түмэн. Бидний төсөөлдөгчлөн ааштай энэ амьтан айх буюу уурлахаараа бөв бөөрөнхий болон өнхөрч эсэргүүцлээ илэрхийлдэг гэж байгаа. Дайснаас ч ийм байдлаар өөрийгөө чадварлаг хамгаалдаг. Бас нэг сонирхолтой баримт гэвэл бидний өвөг дээдэс хэл амнаас хамгаалахдаа, мөн заргаа авахын тулд зарааны үсийг энгэртээ хатгадаг домтой байсан гэдэг. Энэ бүхнийг үл нуршин зарааг гэрийн нөхцөлд хэрхэн тэжээж, юугаар хооллох зэрэг сонирхолтой мэдээллийг эндээс авч болох юмаа. Түүгээр ч барахгүй зарааны тухай, түүний амьдралын хэв маяг, үржил, онцлог шинж гээд хэрэгтэй гэсэн бүхий л мэдээллээ унших боломжтой юм шүү.

Зарааны өргөс тийм ч хурц биш

Эрдэмтдийн тооцоолсноор нэг зараанд дунджаар 5000-7000 ширхэг өргөс байдаг аж. Өргөс нь нэг ёсондоо зарааны үс юм. Зарааны үс тийм ч хурц биш. Айхаараа хамаг биеэ хумьж бөөрөнхий болдог. Энэ нь угтаа өргөс нь нарийсч арьсандаа шигдэж байгаа хэрэг юм. Зараа ихэнхдээ гэнэтийн нүсэр дуу чимээ болон гадны биет өөрт нь хүрэхэд цочиж биеэ хумьдаг байна. Түүнийг хэвийн байдалд нь эргэн оруулахын тулд зугуухан илэхэд л хангалттай. Харин дайсагнагч амьтан дайрсан тохиолдолд биеийнх нь булчин дотогш агшиж, өргөс нь ил гардаг. Биеэ хамгаалахдаа дугуйран өнхөрч өргөсөөрөө хатгадаг байна. Гэхдээ зараа бүхэн өргөстэй байдаггүй. Сонин байгаа биз. Зарим төрлийн зараанууд үсгүй байдаг. Тиймээс зараа гэхээр л өргөстэй хатгадаг амьтан гэж ойлгож болохгүй юм.

Дайчин зараа

Зараа нь нуруу хүзүүгээрээ бүрхэгдсэн өргөснийхээ тусламжтайгаар ямар нэгэн зүйлийг хялбархан мэдэрч чаддаг. Зарим зарааны үс хоргүй, хатгадаггүй байхад үхэр зарааны үс ямар нэг зүйлд зоогдсон байхад тийм ч амар авагддаггүй. Зараа хатгасныхаа дараа өргөсөө шинээр ургуулдаг. Мөн өвчилсөн тохиолдолд өргөсөө унагаадаг байна. Зараа айсан ч юм уу ямар нэг зүйлийг аюултай гэж үзсэн тохиолдолд биеэ бөөрөнхий хэлбэртэй болгож өргөснүүдээ босгодог. Үүнээс гадна дайсан хэтэрхий ойртсон тохиолдолд шууд дайрах нь ч бий. Гэхдээ зараа жижиг биетэй болохлоор өөрийн дийлж чадна гэсэн дунд хэрийн биетэй шувуу, өмхий хүрэн эсвэл шар шувуу зэрэг амьтад руу л дайрдаг. Жижиг, том, зараанаас гадна урт чихтэй байдаг ба энэ төрлийн зараа нь арай том биетэй байдаг тул үнэг чоно руу дайрч, тулалдах нь бий.

Гүйлгээ ухаантай зараа

Ихэнх зараа шөний амьдралтай байдаг. Гэхдээ тэд өдрийн цагаар үүрнээсээ гарах нь цөөнгүй. Өдрийн цагаар тэд ихэвчлэн үүрэндээ эсвэл зүлэг, хадны доор бас нүхэнд орж унтдаг. Зараа шинэ нүх зассаныхаа дараа үнэрээ тарааж мөн долоож үүрэндээ тэмдэг орхидог гэдгийг та мэдэх үү? Үүнээс гадна тэд үүрээ хамгаалахын тулд зүсээ хувиргаж, нүхнийхээ ойр хавьд өргөсөө унагаж хавх үлдээдэг. Энэ нь аливаа махчин амьтдаас үүрээ болон өөрийгөө хамгаалж буй хэрэг юм.

Зараа тэжээвэл юуг анхаарах вэ?

Зараа үнэндээ тун тайван амьтан. Үүнд нь ч олон хүн дуртай байдаг. Зараа муур хоёр нэг гэрт хамт байж чадах болов уу? Тийм ээ болохоор ч барах уу харин ч тун эвтэй байдаг аж. Муур зарааны өргөснөөс эмээдэг учир түүнд тэр бүр ойртоод байдаггүй. Хамт байдаг зарааныхаа өргөсөнд нэг л хатгуулаад үзсэн бол хичнээн зөрүүд, ааш муутай байсан муур байсан ч зараатай тун эвтэй харилцаатай болдог. Хэрвээ муур зүггүйтээд байвал хажууд нь зараа тавихад хангалттай. Тэгвэл сахилгагүй, эрх муур дүрсгүйтэхээ больж дахин төвөг удахаа болино. Харин нохой, зараа хоёр хэр таарамжтай байдаг юм бол? Ерөнхийдөө муур нохойтой хэрхэн харьцдагтай бараг адил. Хэрвээ та зараа тэжээх гэж байгаа бол том биетэй нохойноос хол байлгах хэрэгтэй. Эсвэл та тэднийг байнга анхаарч хараагаа салгахгүй байх ажилтэй болно гэсэн үг. Танд л гэж зөвлөхөд нохойндоо зараанд хүрч болохгүй гэдгийг сайн ойлгуулж, хүрэх бүрт нь шийтгээд байвал нохой яваандаа зарааг тоохоо болино. Зарааг зулзага гаргадаг гэдгийг зарим хүн мартаж орхидог. Ганцхан зараа тэжээх юм шиг санадаг нь буруу. Амьтан болсон л хойно жамаараа үржилд орж, зулзага гаргах ёстойг мартаж болохгүй шүү.Зараа зулзагаа 35-58 өдөр тээдэг.Нэг зулзагалахдаа дунджаар 3-4 зулзага гарагадаг бол зэрлэг зараа буюу үхэр зараа нь 5-6зулзага гаргадаг байна. Зулзаганууд эхээс төрөхдөө сохор, ямарч өргөсгүй төрдөг. аажимдаа тэдгээр нь ургаж бие бялдар нь хөгждөг байна. Тэд цөөн тохиолдолд зулзагаа идэх буюу хөнөөж орхидог.

Зараа юугаар хооллодог вэ?

Зараа тэжээхэд тун амар амьтан. Тэдэнд бусад тэжээвэр амьтдын адил вакцин хийлгэж, гадаа гарч салхилуулан, хог тарьж, хөшгөнд зүүгдэн,хоол булаацалдана гэсэн асуудал байхгүй. Мөрөөрөө л явж байдаг эгдүүтэй амьтад.Тэд жижиг шавьж, мэлхий , могой, шувууны өндөг, мөөг болон зүлэгний үндэс, жимс элдэв сэгээр хооллодог. Хүйтний улирал эхлэх үед тэд голчлон жимсээр хооллодог. Хүйтний улирал эхлэх үед тэд голчлонжимсээр хооллодог. Учир нь жимс зараанд асар их амин дэм өгдөг аж.Үүнээс агдна, тэд хүнсээ нөөцөлж байгаад бороотой эсвэл хүйтэн үед ичээндээ зэрлэг ойн дунд аьардаг зараанууд хүнд амархан дасдаг. Тиймээс ойд амьдардаг зарааг агршуулж тэжээхэд илүү хялбар байдаг юм. Тэжээвэр зараанд түүхий мах, өгч болохгүй. Чанасан эсвэл шарсан тахианы мах, болсон өндөг, муурны хуурай хооллоор хоолловол тун сайн. Ерөнхийдөө тэжээвэр зараа өдөрт 70-100 калори илчлэгтэй хоол идэж байвал сайн гэнэ. Зарааны шүд тийм ч бат бөх биш учраас аль болох хөнгөн хоол өгөх хэрэгтэй. Жирийн зараанаас гадна зэрлэг зара гэж бий. Зэрлэг зараа ихэвчлэн хангай газар амьдардаг. Энгийн зараагаа бодвол хоёр дахин том биетэй. Түүний ялгадас амьтан дайжмаар муухай үнэртэй. Тиймээс та зараа тэжээвэл жижиг биетэй зараа аваарай. Яагаад гэвэл тэд арай цэвэрхэн, хоол бага иддэг, тэгээд ч том зарааг бодвол илүү хайр хүрмээр үү дээ.

Хүнд нөлөөлөх давуу ба сул талууд.

Ердийн гэрийн нөхцөлд л байдаг зараа нь бидэнд сайнаар нөлөөлдөг ба энэ нь бидэнд хэрэггүй жижиг хорхой шавьжийг устгадаг давуу талтай юм. Харин байгальд байдаг зараа шувууны үүр болон бялзуухайг устгадаг. Гэрийн нөхцөлд эдгээр амьтад элдэв өвчин тээж ирэх аюултай. Жишээлбэл: хачигны өвчин,,, бохир шар гэх мэт. Учир нь зарим тохиолдолд тэрбээр олон төрлийн хүнд муугаар нөлөөлх хачиг гэх зэрэг амьтад үсэнд нь шингэсэн байдаг тул та тэжээврээ сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Зараа нь энгийн бөгөөд олон төрөлтэй амьтан. Тиймээс ямар ч нөхцөл байдал амархан дасдаг бөгөөд манай оронд гэртэй зараа  тэжээх явдал элбэг тохиолддог. Хэрвээ та гэртээ зараа тэжээхээр шийдсэн бол сайтар угааж цэвэрлэсний дараагаар сайн хооллож мөн үүр засч өгөх хэрэгтэй. ТТэгвэл зараа танд болон танай гэр бүлд саад болохоос илүү гэрийн элдэв шумуул ялаа гэх зэрэг шавьжийг устгаж тус болно.


Эх сурвалж: odko-ctr.blog.banjig.net


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
ДОРЖ (зочин)

ЗАРАА ТЭЖЭЭЖ БАИХААР МУУР ТЭЖЭЭСЭН НЬ ДЭЭР БАИХДАА

туяа (зочин)

манаих хашаандаа олон төрлиин жимснии модтои,Өнгөрдөг зун наадамны өмнөхөн манаи хашаанд нэг зараа орж ирээд жимснии бутны ероолд хэвтэж баисан,Баигалиин хөөрхөн амьтныг бид ихэд өхөөрдөж хэд хоног тэжээсэн,Үнэндээ зараа юу идэдгииг бид мэдэхгүи юм билээ ямарч баисан алим өгсөн чинь их дуртаи идэж баисан ,Тэгээд өөрсдиинхөө идэж баисан хоолноосоо өгсөн гурил маханд дуртаи юм билээ,Хашаан дотор дураараа сэлгүүцэж өдөр модны сүүдэрт хэвтэж өөртөө газар ухаж үүртэи болсон ,Манаих спанел үүлдриин нохоитои ,Зараа өргөстэи болхоор нохои нэг их наизлаад баидаггүи юм билээ Тэгээд намар болсон бид баигалиин амьтанг баигалднь тавь гэсэн өвөөгиинхөө заавраар хөдөө аваачиж тавьсан Тэгээд ч зарааны үнэр аимаар юм билээ Гэрт тэжээх ямар ч боломж баихгүи юм билээ Гэртээ зараа тэжээх бодолтои хүнд ХЭРЭГГҮИ гэж зөвлөж баина БАИГАЛИИН АМЬТАН БАИГАЛДАА Л ЖАРГАЛТАИ БАИДАГ ЮМ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)